Pages

Холбоосууд

Мэдээ Мэдээлэл

Алгоритм гэж юу юэ?
Алгоритмын товч тодорхойлолт нь гүйцэтгэгчийн биелүүлж чадах үйлдлүүдийн дараалал юм.
Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа олон тооны алгоритмыг гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэддэггүй байна. Тухайлбал, тухайн өдрийн ажил төрөл болон тодорхой нэгэн ажлыг хийхдээ тогтсон дэс дарааллыг мөрддөг. Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн байдаг. Алгоритм гэдэг нэр томъёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Персийн математикч Мухаммед Ибн Мусса Аль-Хорезмын нэрнээс гаралтай гэж үздэг. Орчин үед алгоритмын тухай онол нь математикийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжихийн зэрэгцээгээр компьютер дээр бодлого бодоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
fdf

Алгоритмын төрлүүд[засварлах | edit source]

Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:
  • Шугаман
  • Салаалсан -энгийн,
  • Давталттай гэж 3 хуваагддаг

Алгоритмыг зохиох аргачлал[засварлах | edit source]

Алгоритм зохионо гэдэг нь тухайн бодлогыг бодох үйл ажиллагааг гүйцэтгэгчийг үйлдлүүдээр нарийвчлан задалж, уг үйлдлүүдийг ямар дэс дарааллаар гүйцэтгэхийг тодорхойлж өгнө гэсэн үг юм. Бодлогын алгоритмыг зохиоход алгоритмыг алхам алхмаар боловсруулах аргыг ихэвчлэн хэрэглэдэг. Энэ аргын үндсэн санаа нь бодлогыг сайтар задлан шинжилсний эцэст таньж мэдсэн түүний өвөрмөц шинж чанарыг үндэслэн эхлээд бодлогын алгоритм ямар ямар хэсгүүдээс тогтохыг харуулсан бүдүүвч алгоритм зохиож цаашаа түүнийгээ шат дараалан гүйцэтгэгчийн үйлдлүүдээр нарийвчлан задлах явдал юм.
Бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг алгоритм гэнэ. Алгоритмаар заасан бодлогыг бодох үйл ажиллагааг биелүүлэгчийг алгоритмыг гүйцэтгэгч гэнэ. Аливаа алгоритмыг тодорхой гүйцэтгэгчид зориулж зохионо. Алгоритмыг гүйцэтгэгч нь хүн эсвэл компьютер байна.

Алгоритмын үндсэн алхмууд[засварлах | edit source]

Алхмын нэрАлхмын үүрэг
Бодолтын утга олгох алхамХэмжигдхүүний утгыг өөрчлөнө.
Логик алхамЯмар нэгэн нөхцлөөс хамааран алгоритм биелэх замыг сонгоно.
Оруулах алхамӨгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утгыг оруулна.
Гаргах алхамӨгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утга болон үр дүнг гаргана.
Эхлэл төгсгөлийн алхамЭхлэл төгсгөл болон мэдээллийг боловсруулах процессийг зогсоохыг заана.
ХолбоосХарьцангуй хол орших алхмуудын шилжилтийг заахад хэрэглэнэ.
ТайлбарЯмар нэгэн алхмын гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлахад хэрэглэнэ.
Image result for Алгоритм



No comments:

Post a Comment